Pages

Thursday, May 15, 2014

sonirholtoi bichleg



bytshan zowlomj

Хүн нохой хоёрын холбоо аль эрт дээр vеэс эхэлжээ. Хvн мал амьтныг гэршvvлэн дасгахад анхны амьтан нохой болохоос гадна дотнын нєхєр, найдвартай сайн хамгаалагч нь болжээ. Гэрийн тэжээмэл нохой нь єнгєрсєн зуунаас эдvгээ хvртэл тvvний янз бvрийн хэлбэр занараншин нь эзэн хvний хэрэгцээ, шаардлага, цаг агаарын ба газар зvйн байршил зэргээс шалтгаалан ихээхэн хувирч єєрчлєгдсєн байна.
Нохой нь орд харшаас эхлэн урц овоохойд ч гэсэн нэг хvний сайн найдвартай, сайн хамгаалагч бєгєєд туслагч нь болсоор ирсэн байна.
Гєлгийг цаг агаарын тааламжтай vе болох хаврын сvvл, зуны эхэн сард сонгон авах нь зохимжтой. Таны сонгон авсан гєлєг таны гэр бvлийн бvрэн эрхт гишvvний нэг болох учраас таны хэрэгцээ сонирхол ба боломж хир зэрэг байхтай тохирсон байх тул ямар vvлдрйн гєлєг сонгон авахаасаа урьдаар єєрийгєє ба гэр орны байдал боломжийг сайтар vнэлэн дvгнэж ямар нєхцєл байдалд байрлуулах зэргийг тунгаан бодсон байх хэрэгтэй.
Yvлдрийн нохой бvр стандарттай бєгєєд тvvндээ галбир, гэрэл зураг, хэв шинж бичигдсэн гэрчилгээтэй байдаг. Иймээс уул нохойн стандартыг заавл vзэх хэрэгтэй. Дэлхийд хvний дvр булаам маш олон vvлдрийн, олон тєрлийн нохой байдаг.